Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод 15 жил болж байна. Арван таван жилд давхардсан тоогоор 15 мянга гаруй цэргийн алба хаагчид олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, Афганистан, Ирак, Судан зэрэг улс оронд үүрэг гүйцэтгээд буй. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа Энхийг сахиулагчдын гүйцэтгэсэн үүрэг, гаргасан амжилт, алдар гавьяа, дайчин замналыг Монгол цэргийн музей мөнхжүүэлэхээр болсон байна.
Тэдний үйл ажиллагаа олон нийтэд сурталчлах зорилгоор цуглуулсан мэдээлэл баримт бүхий шинэ үзмэр нэмэх ажилд АНУ-ын Элчин сайдын яам дэмжлэг үзүүсэн байна. Музейн санд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар дурсгалын зүйлсээ музейд хадгалуулж болох гэнэ. Музейн хамт олон Энхийг сахиулагчдаас түүхэн баримт, гэрэл зураг, биет үзмэр, бэлэг, дурсгалын зүйлс хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.