Одоогоос 79 жилийн өмнө Toyota Motor Co. Ltd компани байгуулагдаж, алдартай автомаркийн замаа эхлүүлжээ. Японы Сакичи Тоёода инженерийн хүү Кичиро Тоёода 1933 онд оёдлын суурь машин зохион бүтээж лиценз авсан нь ирээдүйд дэлхийд алдартай “Toyota” автомашины үйлдвэрийн суурийг тавьжээ. Инженер Тоёода хожим “Toyota Industries” нэр оноосон “Toyoda Automatic Loom Works” компаниа 1926 онд байгуулсан бөгөөд тэд 1934 онд анхны “type A” хөдөлгүүрээ бүтээн, 1936 онд “Toyota AA” хэмээн нэрлэсэн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн байна.
1936 TOYODA AA СЕДАН
1937 онд Тоёодагийн хүү Кичиро автомашин үйлдвэрлэх зорилгоор “Toyota Industries” компаниас өрх тусгаарлажээ. Үүнээс гадна английн бизнесменүүд болон Засгийн газар тус үйлдвэрийн суурь машиныг ихэд сонирхож лицензийг нь нэг сая иенээр худалдан авчээ. Энэ хөрөнгө компанийг хөл дээрээ босч ирэх том эх үүсвэр болж өгсөн байна. Японы Засгийн газар автомашин үйлдвэрлэг “Toyota”-гийн техник инженерийг Хятадтай хийх дайнд ашиглахын тулд томоохон дэмжлэг үзүүлж байв. Тухайлбал, Засгийн газар нь гадаадаас импортлодог автомашиныг зогсоосон тул “Toyota” Япон дахь ганц автомашин үйлдвэрлэгч болжээ.
Компанийг үндэслэгч гэр бүлийн овог нь Тоёода. Хэдийгээр гэр бүлийнхэн энэ нэрээр өөрийн компаниа нэрлэхийг хүссэн ч гэр бүлээ компанийн нэрнээс салган “Toyota” хэмээн нэрлэжээ. Тэд дэлхий II дайны үед өөрийн үйлдвэрийн ачааны болон хүнд даацын машинаар Японы армийг хангаж байв. Энэ үед Японы армийн байдал хүндхэн байсан бөгөөд тэнд цэргийн эмнэлгийн машины хүрэлцээ тун бага байжээ.
1936-1943 онд “Toyota” компани 1404 суудлын машин 353 ачааны машин үйлдвэрлэжээ. Ачааны машины загвар болон эд анги “Сhevrolet” компанийн загварын хуулбар байсан бөгөөд ойролцоогоор 40 морины хүчтэй, зургаа цилиндртэй, 1.5 тонн даацтай, 43км/цаг хүртэл хурдлах чадвартай байв. 1945 оны арванхоёрдугаар сард “Toyota” анх удаа АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлох эрх олж авчээ. АНУ-аас дамжлагын арга суралцсан “Toyota”-ийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж 1947 онд “toyopet”-ыг үйлдвэрлэсэн байна. 27 морины хүчтэй, 55км/цаг хүртэх хурдлах чадвартай энэ загварын үнэ хямд, басхүү жолоодоход эвтэйхэн байсан тул “Toyota” маш олныг борлуулж чаджээ. 1950 онд 300 ачааны машин үйлдвэрлэсэн байлаа. Солонгосын дайны үеэр америкчууд 5000 ачааны Toyota 5000 захиалсан нь ВМ нэрээр бүтээгджээ.
1935. TOYODA G1
1955 онд гэхэд Тоёота компани 8400 машин хийсэн бол 1965 онд машин үйлдвэрлэл 600.000-д хүрчээ. Энэхүү гайхалтай амжилтын нууц нь АНУ-гаас авчирч үйлдвэрийн ажилчдад нутагшуулсан дамжлагын арга, үйлдвэрлэлийг механикжуулж чадсанд оршиж байжээ. 1957 онд анхны “Toyota” автомобилийг АНУ-д худалдаж эхэлсэн нь “Toyopet Crown” байжээ. Хожим энэ нэрийн дор япон седануудын бүхэл бүтэн хэдэн үе бүтээгджээ.1963 он гэхэд “Toyota” дэлхийн томоохон үйлдвэрлэлгчдийн 93 дугаар байрт жагсаж, гурван жилийн дараа 47 дугаар байр руу урагшилсан байлаа. Өнөөдөр харин “Toyota” топ-10-т жагсаж байдаг.
Японы тэргүүлэгч автомашины үйлдвэрлэгч “Toyota” үйлдвэрийн музейд тус компанид үйлдвэрлэгдсэн бүхий л автомашины моделиуд бий. Энд үе үе автомашины шинэ загвар, дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, роботыг шоу зохион байгууллагддаг. Японд аялахаар очсон автомашин сонирхогчдын хувьд музей хамгийн сонирхолтой үзвэр болдог. Хэрвээ музейгээр зочлохыг хүсвэл интернетээр урьдчилан захиалга өгөх шаардлагатай аж.
“Toyota” корпорацийн автомобилийн музейн сонирхолтой үзмэрүүд