Үнэтэй биш хөдөө аж ахуйн роботууд тариан талбай ба фермүүдэд хүнийг орлон хүнд ажил хийх цаг хаяанд ирээд байна. Ядуу орнуудын фермерүүд хүртэл өөрсдийн үйлдвэрлэлийн удирдагч болон хувирцгаана. Талбайн хүнд ажил мартагдах болно. Ургамалыг услах ажиллагаа огт өөр болох ба орчин үеийн арга барил нь ус багатай нутагт усыг хэмнэх бололцоог өгөх гэнэ.
Өнөөдөр хөдөө аж ахуйн бүх талбайн 30 хувь нь мал аж ахуйд зориулагдаж байгаа. Гэтэл одоо тулгуур эсээс үржүүлсэн тугалын мах гарч ирээд байна. 2018 онд энэ нь жинхэнэ тугалын махнаас хямд болох юм. Асар их тооны бэлчээрийг өөр зорилгоор ашиглахын тулд чөлөөлөх аж. Бас хорхой шавьжнаас зах зээлд протейн авчрах хэд хэдэн шинэ бизнес гарч ирээд байна. Тэр нь махнаас чанартай болох аж. Түүнийг уурагны альтернатив эх сурвалж гэж нэрлэх болно. Учир нь олон хүмүүс шавьжаар хүнс бэлтгэх санааг үгүйсгэж байгаа билээ.