Энэ аргыг нэн эртнээс Англи Шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний келтийн шүтлэг бишрэлтэй холбоотой гэж үздэг. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ. Та энэ зоосыг өөрөө тусгайлан бэлдэж болно.
Зоосоо бэлдэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор ням гаригт, билгийн тоолоор шинийн 4-12-нд оройн 23:20-24:10 цагт зоосоо нүхэлнэ, эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхаарлаа сайтар төвлөрүүлж “Мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй. Бэлдсэн зоосоо биеэсэ салгалгүй авч явах хэрэгтэй. Мөн тэргэл сартай үед байнга цэнэглэж байгаарай.