-АНУ-д хамгийн эрэлт хэрэгцээтэй болсон “GloPro” төхөөрөмж $200 долларын үнэтэй-
Жейми О’Бэнион одоо 35 настай. Тэр гоо сайхны аж үйлдвэрийн ертөнцөд өсчээ. Түүний эцэг дерматологч Терри Жеймс ретинол зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний орцыг даяарчлалын компаниудад нийлүүлдэг Америкийн лабораторид хөрөнгө оруулж иржээ. Хүүхэд байхаасаа л О’Бэнион эцгийнхээ томилгооны ажилд хамт явдаг байж. Загварын ертөнцийн модель байсан Жейми их сургууль төгсөөд эцгийнхээ лабораторид бүтээгдэхүүн боловсруулах, маркетингийн захирал болсон байв.
Лаборатори нь алдартай брэндүүдийн бүтээгдэхүүний орцын материал үйлдвэрлэн гаргадаг. Гэвч түүнд энэ ажил таалагдахгүй байв. Захиалагч компаниудад лабораторт туршин боловсруулж бүтээсэн орцыг яаж хэрэглэх ёстой вэ гэсэн зааврын хамт нийлүүлдэг. Ийм идэвхтэй бодисуудыг брэнд үйлдвэрлэгчид мөнгө хэмнэхийн тулд бүтээгдэхүүндээ зааснаас бага хэмжээгээр хийж, лабораторийн зөвлөмжийг сонсохгүй байв.
“Зөв орц, зөв хольцоор хэрэгтэй эсүүдэд хүрэх”-д гол учир утга оршино. Бидний нэг ялгаа бол тэр гурван нөхцлийг тогтвортойгоор хангаж ирсэн явдал. Харамсалтай нь одоо зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн тийм биш талдаа байна. Зарим компаниуд хольцийн тал дээр зарлага хэмнэхийг эрмэлзэж байна” гэж тэр ярив.
Үрчлээ зогсоож, хөгшрөлттэй тэмцэх ажлаас дөрвөн жилд 30 сая долларын ашиг олжээ
О’Бэнион 2008 онд өөрөө арьс арчлах бүтээгдэхүүний шилдэг эгнээг гаргаж чадна гэж үзжээ. Ингээд тэрээр эцгийн хамт органик гоо сайхны барааны “Organicare” гэсэн брэндийг бий болгожээ. Гэвч тэр нь бүтэлгүйтлээ. Тэр эмэгтэйн яриагаар худалдан авагчид “органик” “натураль” гэсэн ялгааг мэддэггүй байсан. Нөгөө талаар тэр үеийн санхүүгийн хямрал дээд ангиллын барааны хэрэглээнд том цохилт болсон байлаа.
Эцэг, охин хоёр 2010 онд ажлаа дахиад л эхнээс нь шинээр эхлүүлж, Даллес хотноо “Beauty Bioscience” компанийг үүсгэн байгууллаа. Энэ удаа стартаперүүд наслалтын эсрэг өндөр хүчтэй нягтралын бодис ашигласан байна. 2011 онд HSN шопинг сувгаар “RetinoSyn-45” гэсэн нэртэй арьсны шөнийн арилгааны системыг тус компани танилцуулжээ. Үнэ нь 200 доллар. Компани бэхжээд ирэхээр тэд өдөр тутмын насны тос, нарны эсрэг чийглэх бодис ба чийглэх крем угаалгын зэрэг олон төрлийн бараа гаргах болсон байна.
О’Бэнион 2012 онд GloPro гэх төхөөрөмж бүтээж эхэлжээ. Түүнийг бүрэн ажиллуулахад дөрвөн жил зарцуулсан байна. Компани төхөөрөмжийнхөө зүүг 10 ширхэгээр нэмэн 800 хүртэл зүүтэй болгон туршиж байв. Ингээд эцсийн дүнд нь 540 зүүн дээр тогтжээ. Тэр тоо “GloPro”-г хэрэглэхэд илүү өвдөлт гаргахгүйгээр 41-64 насныхан үрчлээгээ 30 хувиар буулгах аж. Ингэхийн тулд долоо хоногт нэг нэг минутаар гурван удаа уг багажийг ашигладаг ажээ.
“Таны арьс агаар оруулдаггүй. Түүнд нүх байхгүй бол бодис хэрхэн нэвтрэх билээ. Жил бүр эмэгтэйчүүд үнэтэй бүтээгдэхүүн авдаг. Тэр нь арчигдаад л өнгөрдөг” хэмээн О’Бэнион тайлбарлав. Арьсны дээр түрхснээс ашигтай бодис нь хэрэгтэй газартаа орон үйлчлэх нь 200 дахин илүү үйлчилгээтэй гэж тэр хэлжээ.
2015 онд эргэлт гарч хаягаар үйлчилдэг маркетингийн Guthy-Renker компани Beauty Bioscience хувьд хөрөнгө оруулалт хийснээр амжилт иржээ. Энэ нь О’Бэнионд телевизээр “GloPro” төхөөрөмжийн рекламыг явуулах боломжийг өгсөн байна. “GloPro” төхөөрөмжийг худалдах эхний өдөр дэлгүүрт татсан бараа эфирийн цаг дуусахаас 10 минутын өмнө худалдаалагдсан байв.
“GloPro” гэрийн төхөөрөмжийг Neiman Marcus, Bergdorf Goodman, Nordstrom үнэтэй дэлгүүрүүд худалдаж байгаа бөгөөд энэ онд Harrods, Sephora дэлгүүрүүд зарж эхлэх гэнэ. Компани нь энэ жилийн эцэс гэхэд 60 сая долларын ашиг олно гэсэн хүлээлттэй байна. Гоо сайхны барааны компанийн 40 хувийг тооцоод Forbes сэтгүүл өнөөдөр О’Бэнионы хөрөнгийг 50 сая доллар гэж үнэлжээ. Энэ мандаж буй од нэгэн цагт Америкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд орох магадлалтай.
Жейми О’Бэнион Forbes сэтгүүлд “Заримдаа том эрсдэл хийгээд томоор алддаг. Гэхтэй том хожлыг том эрсдэл хийж байж л гаргана” хэмээн ярьсан байв. Тэрбумын зах зээлийг эзэгнэхэд ийм эрсдэл яагаад болохгүй гэж?