Тэнгэрийн хаяанаас дор шөнийн талд хүмүүсийн шөнийн турш ашигласан чийдэнгийн улаан мөр үлдсэн өдөр, шөнө хамтдаа буусан гэрэл зургийг та харж байна. Энэ тойргийн панорамм нарны замыг 20 минутын зайтайгаар, нар мандахаас жаргах хүртэлх хугацааг харуулсан байгаа. Эсрэг талд нь хойд тэнгэрийн дундаа алтан гадас одтой зургаан цагийн оддын мөр байрлажээ.
Бас нэг хурц нум бусадтайгаа адилгүй байгааг харж болно. Тэр нь дэлхийн тойрог замд байгаа олон улсын сансрын станцын мөр ажээ. Гэрэл зургийг Георги Сопониал хоёр жилийн өмнөөс гаргахаар ажилласан байна. Харин үүнийг өнгөрсөн долдугаар сард Унгарын одон орны Астро лагерьт явуулсан 33 цагийн туршилтын хугацаанд гарган авчээ.
Фото зургийг энэ линкээс тодорхой үзээрэй. ГЕОРГИ СОПОНИАЛ