“Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын өндөр 14 сантиметраар багасчээ хэмэн Auto-bild.ro. сайт мэдээлжээ. Порталын мэдээгээр 48 настай Шумахер дахиад комд орсон ба хиймэл амьсгалын аппаратад залгагдсан, байнга эмч нарын хяналтад байгаа ажээ. Түүний өндөр 174 см-аас 160 хүртэл багасан, жин нь 74 кг-аас 45 килограмм болсон байна. Есдүгээр сарын 20-нд гарсан мэдээний дагуу түүний эхнэр Коринна АНУ-д эмчлүүлэхээр түүнийг авч явахаар шийдсэн гэнэ.
Одоо тэр Швейцарийн Женевын нууурын ойролцоох өөрийн шилтгээнд нөхөн сэргээх эмчилгээтэй байгаа. Түүнийг 2014 оны есдүгээр сард сард тийш нь авчирсан байлаа. Тэр жилийнхээ зун Шумахер комоос гарсан байв. 2013 оны арванхоёрдугаар сард Шумахер Альпийн Мерибель гэх амралтын газар уулын цанаар гулгаж байгаад тархи толгойдоо хүнд гэмтэл авсан юм. Комд орсон түүнийг нисдэг тэргээр Греноблийн эмнэлэг хүргэн хэд хэдэн удаа мэс засал хийсэн юм.