Сири, Иракт дэлхийн олон орны хэдэн мянган иргэд “Исламын улс” бүлэглэлийн талд байлдаж байгаа юм. Байлдаанд үрэгдээгүй хэсэг нь одоо нутаг буцах болж байгаа аж. Тусгаар тогтносон орнуудын гишүүдийн Террорын эсрэг төвийн тэргүүн, цагдаагийн хурандаа генерал Андрей Новиков “Исламын улс” гэх террорист бүлэглэлийн дайчдын гэртээ буцах гол маршрут нь Турк мөн Балканы хойгийн орнуудын нисэх буудлууд болж байна гэж РИА Новости агентлагт ярьжээ.
Тэр мөн “Ихэнх террористууд сөргөлдөөний бүсэд нэвтэрсэн маршрутаараа гэртээ эргэн ирцгээх болно. Тусгай судалгаагаар балканы маршрут тэдний шаардлагатай гол чиглэл байж болохыг харуулж байна” хэмээжээ. Үүнээс гадна тэд транзит болгон Унгар, Польш, Румын, Швейцарийг ашиглаж байгааг дурдсан байна.
Эх сурвалж: РИА Новости