Каталонийн Засгийн газар тус бүс нутгийг Испаниас тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулгын эцсийн дүнг зарлав гэж Reuters мэдээлэв. Саналаа илэрхийлэх хүслээ 2.3 сая хүн гаргасан нь бүртгэгдсэн сонгогчдын 43 хувь болсон байв гэдгийг Засгийн газар нь онцлон тэмдэглэв. Тусгаар тогтнохын төлөө санал асуулгад оролцогсодын 90.18 хувь санал өгч, 7.83 хувь нь салан тусгаарлахын эсрэг санал өгчээ.
Каталонийн тусгаар тогтнох талын бүх нийтийн санал асуулга аравдугаар сарын 1-нд явагдсан юм. Испанийн хаан VI Фелипе бүс нутгийн засаг захиргааг зүйг үл баримтлагч гэж шүүмжилсэн байгаа. “Испанийн эв нэгдлийг эвдлэн бусинуулах оролдлогоороо тэд өөрсдийгөө хуулиас гадуур байдалд орууллаа” хэмээн хаан мэдэгдлээ.
Испанийн төв Засгийн газар бүх нийтийн санал асуулга явуулахад саад хийхээр оролдон хүч хүртэл хэрэглэсэн арга хэмжээг авсан юм. Энэ арга хэмжээний үеэр 893 хүн хэлмэгдсэн байлаа. Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин Каталонийн хэрэг явдлыг Мадридын дотоод хэрэг гэж нэрлэн Испани хямрлыг даван дуулна гэж найдаж буйгаа хэлсэн байлаа.
Эх сурвалж: Reuters