Үндэсний тусгаар тогтнолын санаа агаарт тогтлоо. Энэ санаа Ирак дахь Курдистаны бүх нийтийн санал асуулгаар эхэлж дараа нь Каталонийн санал асуулгаар дууслаа. Үгүйдээ л ойрын хугацаанд ийм найдлагыг шууд унтрааж чадахгүйг дэлхийн “салан тусгаарлах” хөдөлгөөн харуулж байна. Тэднээс гадна хэд хэдэн бүс нутаг ирээдүйд тусгаар тогтнол авах найдлагаа орхиогүй явна.
Биафра: Нийт 250 үндэстэн ястнаас бүрэлддэг Нигер 1960-аад онд Их Британиас тусгаар тогтнолоо авсан. Харин 1966 онд хийгдсэн хэд хэдэн цэргийн эргэлт нь үндэстэн ястнуудын хурцатмал байдлыг ил гаргасан байна. Нигерийн үндсэн гурван ястны нэг Игбо хүмүүс тус орны өмнөд нутагт Биафра гэх тусгаар тогтносон улсыг 1967 онд зарлав. Нигери салан тусгаарлагч орныг хүлээн зөвшөөхөөс татгалзан тэнд гурван жилийн иргэний дайн эхэлжээ. Нэг сая орчим хүмүүс гол төлөв өлсгөлөнгөөр амиа алдсан ба Биафра 1970 онд бууж өглөө.
Салан тусгаарлах хөдөлгөөний тулаанд ялах нь өөр хэрэг. Биафрагийн мөрөөдөл өнөөдөр ч хэвээр. Энэ болон бусад үндсэрхэг хөдөлгөөнүүд өмнөхийн адил Нигерийн улс төрийн уур амьсгалд сөрөг нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийнх нь бие сайн биш байдаг нь тус орныг бужигнуулахад нөлөөгөө бас үзүүлж байгаа. Лидерүүд нь салан тусгаарлах нь үр дүнггүй гэж буй ч Биафра улсын төлөөх санааг хангалтай хүчтэй гэж үзсэн Нигерийн цэргийнхэн уг хөдөлгөөнийг саяхнаас террорист хэмээн зарлаад байна. Өөрийн оронтой байх санаа нь террорист нэр хоч дагуулсан тул тэдний тусгаарлах санааг улам нэмэгдүүлж байгаа аж.
Фландри: Бельгийн барууны төвийн чиглэлийн “Шинэ фламандын эвсэл” нь улс төрийн том намын нэг юм. Тэр нь үнэндээ бол салан тусгаарлах хөдөлгөөн болж байна. Энэ нь Бельгийн улс төр ямар ихээр талцсаны гэрч юм. Бельги улс хойд нутгийн Фландри (Нидерландтай хиллэдэг), өмнөд нутгийн Валлони (Францтай хил залгаа), төв хэсгийн Брюсселийн нийслэлийн гэсэн гурван хэсгээс бүрэлдэнэ. Орчин үеийн Бельги нь 1830 оноос эхлэлтэй. Тэр үед Франц өмнөд Нидерландын самууныг дэмжсэн юм. Тэр үед Валлони тэргүүлж байсан засаг нь Фландрид шилжээд байна.
Хэл, соёлын ялгааг нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрүүлжээ. Валлонийн нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ нь Европын холбооны дундажаас 88 хувь байгаа бол энэ үзүүлэлт Фландрид 120 хувьтай байгаа. Энэ нь фландричуудад тэдний мөнгийг огт өөр хэлтэй улс орныхон идэж байна гэсэн санааг төрүүлж өгсөн аж. Одоо фламандын тусгаарлах хөдөлгөөн тийм идэвхтэй бишээр өрнөж байна. Фландрийн тусгаар тогтнолын төлөөх анхны бүх нийтийн санал асуулга ирэх цагт бас нэг чухал сэдэв болж магадгүй юм.
Донецк ба Луганск: Украин Баруунтай хэт ойртож байна гэж Москва түгшиж эхэлсэн цагаас хойш урт хугацаа өрнөсөн мэт. Гэтэл тэр нь 2013 онд үүссэн юм. Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн үед Европын холбоотой интеграцилах гэрээнээс татгалзсаны улмаас Украинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Энэ эсэргүүцэл эцсийн дүнд Януковичийг Украинаас хөөгдөхөд хүргэжээ. Үүний дараа тусгаар тогтнох хөдөлгөөн Украины Донецк, Луганск, Крымд хүчтэй өрнөв.
Геополитикийн хувьд чухал бүс нутаг учраас Крымыг Орос дэмжин бүх нийтийн санал асуулгаар өөртөө нэгтгэсэн байв. Энэ үеэр Донецк, Луганск мужууд өөрсдийгөө зарлан тунхаглаад дайтаж байлаа. Тэдний статус нь өнөөдөр ч тогтоогдоогүй байгаа юм. Гэтэл Орос тэднийг өөртөө нэгтгэхийн оронд Украинд шахалт үзүүлэн Үндсэн хуулийг нь өөрчлөн эдгээр самуунтай районуудын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө байна.
Украины өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенко асуудалтай мужуудаа зүгээр нэг тавих хүсэлгүй байгаа. Учир нь Украины үндсэрхэг үзэлтнүүд Орост тэртэй тэргүй их нутгаа алдсан гэж үзэж байгаа. Үүнээс гадна Киев одоо буулт хийх нь улс төрийн хувьд амиа егүүтгэсэнтэй адил болох юм. Тэгээд л Порошенко 2014 онд эхлүүлсэн Террорын эсрэг үйл ажиллагаа гэдгээ үргэлжлүүлж байна. Үр дүн нь юу болов? Урт хугацаагаар тодорхойгүй байдалд оржээ.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
1 comment
баянөлгии