АТГ Эрчим хүчний сайд асан М.Сономпилд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Өнгөрсөн пүрэв гаригт (2017.10.05) тус газрын мөрдөн байцаагчид түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Түүнийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа мэдээлэл байна.
Засгийн газар Улаанбаатар хотын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 2013 онд 348Мвт хүчин чадалтай “Амгалан” ДЦС-ыг барихаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж, 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд нээлтийг хийж байсан юм. Сайд асан М.Сономпилийг энэхүү тендерийн шалгаруулалтад албан тушаалаа урвуулан ашиглаж, нөлөө үзүүлсэн хэмээн үзсэн бололтой.
Амгалан ДЦС-ын тендер зарлагдах үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар “Форутна” Батбаяр ажиллаж байсан юм. Түүнийг яг одоо АТГ мөн л Хөгжлийн банкны мөнгийг хууль бусаар зарцуулахад нөлөөлсөн байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа. Өнгөрсөн сард тус газар Н.Батбаярын хэргийг шалгаж дуусаад хэргийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Харин М.Сономпилд үүсгэсэн эрүүгийн хэрэг “Фортуна” Батбаярыг шалгах явцад илэрсэн гэсэн таамаглал, мэдээлэл учир мэдэх хүрээнээс гарч байна.
2 comments
Багануурт 700 МВТ ДЦС концессийн БарихеАшиглах?Шилжүүэхэ гэрээгээр барих гэж байна. Хятад өөрийн хөрөнгө оруулалт хийгээд, Хятад технологи% Хятад ажиллах хүчин ашиглан өөртөө цахилгаан эрчим хүс татаад, 25 жилийн дараа хэрэггүй болсон хойно МУ-д шилжүүлэх гэрээгээр тохирёон байна. Эрхийн тэнэг Сайханбилэг ба АН энэ гэрээг баталсан байна. Ажил нь маш эрчих хүчтэй явагдаж байна. 1000-3000 хятад ажилчин амьдрах нэг давхар орон сууц баригдаж байна. IMF-ийн нөхцөлт гэрээний хэсэг гэнэ.. Юу болж байна???
AN-ii buh tom uls turchid yagaad 2013-2016 ond delbe bayjiv. Yagaad 2016 ond tv-eer tatvariin gemt hereg n delbe usreed Bayngol zochid buudliin uuden deer bujignaad baisan X.Battulgaa yurunhiilugch bolgoh geed uhen hatan zutgeed baina. Arggui hulgai avilgalaa daldlah geed AN-iih n ami naana tam tsaana temtsej baigaa zailuul.