БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглолоо

2017-10-05 16:011min3
solongos

БНСУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүр мөсөн хориглолоо. Үүнд тус улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутан хамаарах аж.

Хуульзүйн яамнаас өнөөдөр энэ шийдвэрийг  (2017.10.05) албан ёсоор танилцуулсан байна. Оюутнуудад ийнхүү хориг тавих болсон нь хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдлыг залруулах зорилготой аж. Дээрх шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлийн шатанд гадаадын оюутан авч ажиллуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөхөөр болжээ.

Энэ оны наймдугаар сарын байдлаар тус улсад 136,234 суралцаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 15.9 хувиар өссөн дүн юм.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-10-05 16:33 at 16:33

    Сургалтын төлбөрийн мөнгийг нь заавал гаднаас оруулж ирэх гэж тэгж новширч байгаа юм .

    Хариулах

  • unen

    2017-10-05 18:29 at 18:29

    huchirheg hugjil soyol bolovsrol medlegtei uhaalag udirdagch erh medelt alban tushaaltnuudtai uls shig uls chini iim l mundag bodlogo zohitsuulalt hiideg yum shdee . gadaadaas orj ireh valiutiin hurungu oruulalt gedeg chini iimhen bodlogond ch baidag yum.huurhii hulduu elii balaiduu amid uhdel shig mongolchuud hezee ch ene yavaa nasandaa ingej setgehgui ni todorhoi hehe

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй