Хүн төрөлхтөний эрчим хүчний хандлага цаг үеэ дагаад өөрчилөгдсөөр ирсэн. Эхлээд хэрэглээний эрчим хүч нь жимс, ногоо, ан амьтан зэргийн хүнс байлаа. Дараа нь энэ бүхэн өөрчөгдөж мод, нүүрс, нефть, цөмийн эрчим хүчийг хэрэглэх болсон.
“Блюмберг” агентлагийн Эрчим хүчний асуудал эрхэлсэн тасгийнхан сэргээгдэх эрчим хүчний талаар хийсэн дүгнэлтээ нийтэлжээ. Үүнд сэргээгдэх эрчим хүч нь бидний эрчим хүчний шинэ хэв хэмжээ болон гарч ирж магадгүй талаар өгүүлжээ.
Дээрх графикт ашигт малтмалын түлний тусламжтайгаар үйлдвэрлэглэх цахилгааны хувь болон цөмийн ба усан цахилгаан станц, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний хувийг харуулжээ. Олон дахин өсөн нэмэгдэж байгаа ч сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үйлдвэрлэлт 2040 он гэхэд л эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны нэгийг буюу 34 хувийг эзлэх гэнэ хэмээн “Блюмберг” тэмдэглэв.
Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний эрин бас түүнийг дагаад цаашилж байна гэсэн үг. Зууны хоёрдугаар хагаст л шинэ эрин эхлэх бололтой. Эрчим хүчний талаар ярихад хүний хэрэглээний эрчим хүчний зөвхөн нэг хэсэг нь цахилгааны үйлдвэрлэл гэдгийг бид мартаад байдаг муу зуршилтай. Хүний хэрэглээний эрчим хүчний ихэнх хэсэг нь хөдөлгүүрүүдэд цаашлаад пийшинд хэрэглэж буй нефть, хий, нүүрсэнд ноогдоно. Тал талаас нь ингээд тооцоод үзэхээр сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь бага байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүч орчин цагийн хөрөнгө хомсдолтой тулгараад байгаа. Бараг л сүүлийн 40 жилийн турш нарны зай хямралд өртсөн. Салхины эрчим хүч уламжлалт цахилгаан үйлдвэрлэлтэй өрсөлдөх боломжтой ч хэрэглэгчид хот суурин сэнсгүй зураглалтай байхыг илүүд үзээд буй. Үүний шийдэл нь одоо салхин станцуудыг далайд байршуулах явдал. Гэвч энэ шийдэл нь их үнэтэй.
“Блюмберг” тийм үнэлгээг Хятадын жишээн дээр гаргасан зураг:
Хар шугам нь нүүрсний цахилгаан үйлдвэрлэл, улбар шар ба хөхөөр нарны ба салхины цахилгаан. Босоо тэнхлэг нь 0-ээс эхлээгүй $/МВт*цагийн эрчим хүчний зардал.
Зөвхөн 2020 оны эхээр нарны эрчим хүчний үнэ нүүрснийхээс хямд болох аж. Тэр нь зөвхөн шинэ ДЦС-уудад хамааралтай болох юм. Хуучин станцууд нь капитал зарлагаа нөхчихсөн байгаа. Тэнд зөвхөн ажиллагааны зардал л хэрэгтэй учраас одоо нүүрс хямд байгаа юм. Тэгэлээр тэднийг зах зээлээс өнөө маргаашгүй шахаж чадахгүй нь ойлгомжтой. МВт/цагийн өөрийн өртөг нь $20-$30 доллар учраас түүнийг хориод жил дотор зах зээлийн механизмаар шийдэхгүй.
“Блюмбергийн” энэ дүгнэлт үнэн бол хүн төрлөхтөн бас ч үгүй урт хугацаагаар малтмал түлшээ ашиглах болно. Бүр цөмрөлтийн чанартай зүйл гарахгүй л бол сэргээгдэх эрчим хүчинд хандах өнөөгийн трэнд олон жилдээ үргэлжлэх аж.
М.ЭРДЭС