АТГ-т одоогийн байдлаар төрийн алба хашиж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллаж байсан 23 албан хаагчийн офшор дансыг шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар тэдний нэг нь Монгол Улсад 4.3 сая доллараа сайн дураараа оруулж ирээд байгаа. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зарласан улс орнуудын төрийн өндөр албан тушаалтан бизнес эрхлэгчдийн оффшор бүс дэх бүртгэлд Монгол Улсын 43 иргэн аж ахуйн нэгж багтсан байдаг.
УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 03-нд Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн албан тушаалтнууд офшор бүсэд данс эзэмших, хөрөнгө байршуулах, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан наймдугаар сарын 31-нд Засгийн газар 244 тоот тогтоол гарган оффшор нутаг дэвсгэрийн жагсаалтыг батлан 49 бүс нутгийг оффшор бүс хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд байгаа билээ.
2 comments
хэн хэн байгааг зарлаалд хэлбэл ард түмэн шахаад оруулж ирнэ
Хэн гэдэг ямар эрхэм нь оффшорт хэр хэмжээний мөнгөтэй байгааг АТГ зарлах хэрэгтэй тэгвэл ард түмэн шахаж шаардаад өгнө шүү дээ