АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пуэрто-Рикод уулзалт хийх үеэрээ хүнсний бүтээгдэхүүн тарааж, цугларсан олон руу цаасан алчуур шиджээ. Пуэрто-Рико “Мария” хар салхины улмаас 95 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.
Гурван сая гаруй хүн амтай тус арал бараг цахилгаангүй болжээ. Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцоогоор зарим дүүрэгт цахилгаан залгатал хэдэн сарын хугацаа зарцуулах гэнэ. Үүнээс гадна хүнс, ундны усны асар их хомсдол нүүрлээд байна.
Эх сурвалж: Quartz
2 comments
ямар учиртайг нь тайлбарлаад биччихэд болдоггүй юм бол уу.
Энэ одоо зүгээр л хүмүүжил гэх юм уу. Манай монголчууд хүнд юм өгөхдөө их ёс төртэй, авч байгаа нь ч юу ч байсан хамаагүй толгой тархиндаа хүгээд авдаг. Гэвч Америкад бол тийм юм үгүй, шидэх чулуудах энэ тэр бол ОК. Ер нь л хөнгөн маягаар биеэ авч явдаг гэх үү дээ. Сургуулийн нээлт боллоо гэхэд жирийн л подволк, шорттой ирээд л багш нь мөн ялгаагүй аймаар чөлөөтэй хачин жигтэй хөдлөөд маш энгийн хөгжилтэй, уриалсан үг хэлээд л болоо. Энэ үндэстний хүмүүжлийн ялгаа. Америкчууд үүнийг нэг их сүртэй хүлээж авахгүй, зүгээр Ерөнхийлөгч гэдэг утгаараа арай биш гэж үзэх байх.