Банк дээрэмдэх оролдлого хийсэн 16 хүнийг Сан-Паулу хотын цагдаагийн газар баривчилжээ. Globo телевизийн мэдээлснээр гэмт этгээдүүд Bank do Brasil банкны агуулахад нэвтрэхийн тулд 500 метр хонгил ухсан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд тэрбум реал буюу 318 сая ам.доллар хулгайлахыг оролдсон нь тогтоогджээ.
Үүнээс гадна тэд хонгил ухахад нэг сая орчим ам.доллар зарцуулсан байна. Хэрвээ тэдний оролдлого бүтэмжтэй болсон бол тус улсын түүхэн дэх хамгийн том дээрмийн хэрэг болох байсан гэнэ.
Эх сурвалж: Globo