Шведийн сэтгүүлч Ким Уоллыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй “Nautilus” хувийн шумбагч завины эзэн Петер Мадсены компьютерийн хатуу дискнээс толгойг нь тасадсан ч амьд, хөдөлж байгаа эмэгтэйчүүдтэй бичлэг олджээ. Петер Мадсен, Ким Уолл нар өнгөрсөн наймдугаар сарын 10-нд хоёулхнаа шумбагч завиар аялсан юм.
Гэтэл удалгүй завь нь Копенгагены ойролцоо сүйрч, зохион бүтээгч нь өөрөө амьд гарсан. Харин сэтгүүлч эмэгтэйн толгойгүй бие 11 хоногийн дараа олдсон билээ. Мадсен Уоллыг золгүй тохиолдлоор амиа алдсан гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС