Д.Трамп хүмүүс рүү цаасан алчуур шидэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пуэрто-Рикод уулзалт хийх үеэрээ хүнсний бүтээгдэхүүн тарааж, цугларсан олон руу цаасан алчуур шиджээ. Пуэрто-Рико “Мария” хар салхины улмаас 95 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.
Гурван сая гаруй хүн амтай тус арал бараг цахилгаангүй болжээ. Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцоогоор зарим дүүрэгт цахилгаан залгатал хэдэн сарын хугацаа зарцуулах гэнэ. Үүнээс гадна хүнс, ундны усны асар их хомсдол нүүрлээд байна.
Эх сурвалж: Quartz