БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлөх вэ?
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн” нь нийгмийн даатгалд заавал даатгуулахаар заасан юм.
Мөн нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд заавал даатгуулна.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нь Солонгос улс дахь нийгмийн даатгалын төлөөлөгчийн газартай “нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээ /НД№/-г байгуулж, сертификат авч тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж эхэлнэ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэний сард төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40 000 вонноор тогтоосон.
Энэ тогтоолын дагуу гэрээ байгуулсан Монгол Улсын иргэн БНСУлсын “Корей эксченж”, “Шинхан”, ”Woory” банкин дахь тэтгэврийн даатгалын харилцах дансанд 40 000 вонныг сар бүр өөрийн нэр дээр төлж тооцоо хийнэ.
Эх сурвалж Нийгмийн даатгалын ерөнхийн газар