Малайзын Дээд шүүх Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Жун Намыг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна. Удирдагчын ахыг санаатайгаар хөнөөсөн аллагын гол буруутнаар Индонезийн иргэн 25 настай Сити Айсиа, Вьетнамын иргэн 29 настай Доан Тхи Хуонг нар нэрлэгдэж байгаа. Куала Лумпурт болж байгаа шүүх хурлын шүүгчид тэднийг буруутай гэж үзвэл бүсгүйчүүд цаазын ялаар шийтгүүлэх гэнэ.

Энэ оны хоёрдугаар сарын 13-нд Ким Чен Нам Куала-Лампурын нисэх онгоцны буудал дээр хордож нас барсан юм. Түүнийг VX гэх тархи, мэдрэлд хүчтэй нөлөөлдөг химийн хортой бодисоор хордуулж, амийг хороосон гэж шинжээчид үзсэн. Энэ хэрэг дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Шүүх хуралд нийтдээ 153 гэрчийн мэдүүлгийг хянаж, арван шинжээчийг уригджээ.

Баримт юу өгүүлдэг вэ?

Аллаг болох өдөр нисэх буудлын аюулгүй ажиллагааг хянагч камерт хоёр бүсгүй Ким Жун Намын араас гүйцэн очиж, нүүрэнд нь ямар нэгэн зүйл түрхээд буцаад гүйсэн дүрс үлдсэн байгаа. Үүний дараа Ким Чен Нам нисэх буудлын мэдээллийн цэг дээр очиж тусламж гуйсны дагуу эмнэлэгт хүргэгдсэн. Халдлагаас хойш 20 минутын дараа тэр эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байдаг.

Малайзын хуулийн байгууллагууд энэ хэрэгт Хойд Солонгосын эрх баригчдын тусгай агентууд холбоотой хэмээн хардаж байгаа. Гэхдээ энэ таамаглалыг Пхеньян үгүйсгэсээр ирсэн. Харин хэргийн гол сэжигтэн хоёр эмэгтэй тоглоом шоглоом хийдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодоод Ким Жун Намын нүүрэнд ямар нэгэн зүйл арчсан. Тэр нь химийн хортой бодис гэж бодоогүй гэсэн утгатай мэдүүлгийг өгөөд байгаа юм байна.  “Straits Times” хэвлэлийн мэдээлснээр түүнийг хороосон гэх хоёр эмэгтэй буруугаа хүлээгээгүй байна.

Эх сурвалж: Life

By updown

One thought on “Ким Жун Намыг хөнөөсөн нь тогтоогдвол цаазаар авах ял онооно”
  1. Хүүхэд хуурч байгаа юмуу хаашаа юм.Заавал тэр хүнийг шүү. Хүн хүнээ больсноор дэлхийн хүмүүс устах байхаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн