Хойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө биткойн арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завджээ. Тэд биткойн арилжааны ажилтны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах оролдсон байна. Ингэхдээ биткойн сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтний нэрийн өмнөөс и-мэйл илгээжээ. Зөвхөн суурин компьютер биш, ухаалаг гар утасны хэрэглэгчид рүү ч халдахыг завдсан аж. Өнгөрсөн долоо хоногт нийт 10 удаа цахим халдлага үйлдсэн боловч бүгд амжилтгүй болсон байна. Энэ талаар Пхеньян одоогоор ямар нэг хариу тайлбар өгөөгүй байгаа аж.
Биткойн гэдэг нь онлайнаар ашиглагддаг цахим мөнгө, энэхүү цахим мөнгийг ашиглан юу л бол юуг ч авч болно: хоол хүнс, ундаа,тавилга, Ферарри машин ч гэсэн авах боломжтой. Цахим мөнгө нь бусад валютаас ялгарах хамгийн гол зүйл нь Биткойн-ийг зохицуулах банк гэж байхгүй аж.