2017-10-02 15:311min06

Д.Гантулга гишүүний асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдав

gantulga

УИХ дахь Ёс зүйн дэд хороо өнөөдөр үдээс хойш (2017.10.02) Төрийн ордонд хаалттай хуралдав. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал, түүний нэр холбогдсон гэмт хэргийн асуудлыг хэлэлцсэн аж.

Түүнд үүсгэсэн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол тул тус дэд хороо энэ асуудлаар хаалттай хуралджээ. Тус хорооны зүгээс УИХ-ын гишүүн Б.Гантулгаас тайлбар авсаны дараа шийдвэр гаргахаар болжээ