Л.Цандэлэг: Би Цогтгэрэлийг зодно

Монголын морин спорт уяачдын холбооны 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо үзэсгэлэнд оролцохоор “Эрдэм транс” ХХК-ийн автобустай зорьжээ. Тус холбооныхон өнгөрсөн бямба гаригийн шөнө (2017.09.30-10.01) Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг гаруй хугацаанд байцаагдсан гэнэ.
Олон нийтийн сүлжээнд Л.Цандэлэгийг залуу охин өдсөн шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор түүнийг ийн байцаажээ. Түүний сууж явсан автобусанд Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын охин дайгджээ. Сайншанд руу хөдлөх замд охин аав Д.Батбаяр руугаа утасдаж, Уяачдын холбооныхон шоглож, хоргоож, өдөөд амар тайван явуулахгүй байсан талаар хэлсэн гэнэ.
Үүний дараа охины аав Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж автобусыг зогсоохыг шаардаж, цагдаагийн байгууллагад уяачдын холбооныхонг шалгуулахаар өргөдөл өгсөн аж. Харин тус холбооны тэргүүн Л.Цандэлэг энэ талаар хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө биднийг замдаа дуулж хуурдахад замд дайгдсан охин “Олон нийтийн автобусанд дууллаа” гэж хэрүүл хийсэн.
Гэтэл Сайншандын зам дээр гурав, дөрвөн жийптэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Б.Цогтгэрэлийн цэргүүд давхиж ирсэн. Тэд “Та нар эмэгтэй хүн оролдлоо” гэсэн. Надад тэр охиныг өдсөн хэрэг байхгүй гэж байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр энэ хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулж буруугүй гэдгээ нотолсныхоо дараа Б.Цогтгэрэлийг зодно гэдгээ хэлжээ.
Алдарт уяач шалтгаанаа ийн тайлбарлажээ. Хэдийгээр буруугүй байсан ч хүн зодох талаар ам ангайж байгаа нь уяачийг таатай харагдуулсангүй. Хүн заналхийлэх болон зодох үйлдлүүд хуулиар хориотойг мэдэх атлаа залууст үлгэргүй авир гаргаж байгаа алдарт уяач харин энэ үйлдлийнхээ төлөө ямар хариуцлага хүлээх бол гэдэг нь сонин байна.