УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2017.09.29) хуралдана. Хуралдаанаар гишүүд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэх юм байна.
УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 27-нд МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан. Ирэх сарын 2-нд болох Намрын ээлжит чуулганаар энэ асуудлыг оруулахаар болсон юм.