АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтой хэлэлцээр хийсний дараа түүнийг “Ноён Ерөнхийлөгч” хэмээн дуудаж, тэр ч бүү хэл “Twitter”-тээ нэрийг нь буруу бичжээ. Тэрбээр “Миний хувьд Испанийн Ерөнхийлөгч Марианор Жойг хүлээн авах нь нэр төрийн хэрэг байлаа. Хойд Солонгосын харгис хэрцгий дэглэмийг тусгаарлахад чиглэсэн бидний хүчин зүтгэлийг дэмжиж байгаад баялалаа” хэмээн бичжээ.
Трамп хэвлэлийн бага хурлын үеэр Рахойг сэтгүүлчдэд өөрөө танилцуулсан хэрнээ түүнийг бас л Ерөнхийлөгч хэмээн нэрлэжээ. Энэ үед Испанийн Ерөнхий сайд гайхан огцом эргэж, Цагаан ордны тэргүүн рүү нүдээ бүлтийлгэн харсан аж. Сэтгүүлчид ч Рахойгийн албан тушаалыг засч хэлж өгсөн боловч Трамп үүнд огт анхаараагүй байна.
Эх сурвалж: Life