Дэлхийд

АНУ химийн зэвсгээ 2023 оны сүүлч гэхэд бүрэн устгана

АНУ-ын Төрийн департамент химийн зэвсгээ 2023 оны сүүлч гэхэд бүрэн устгаж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж лхагва гарагт мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ өдөр Вашингтоныг химийн зэвсгийг устгах асуудлаар үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилсэн юм.

“АНУ урьдын адил 2023 оны сүүлч гэхэд мэдүүлсэн химийн зэвсгүүдээ бүрэн устгах болно” хэмээн Төрийн департаментад тэмдэглэсэн байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар Колорадо мужийн Пуэбло, Кентукки мужийн Ричмонд дахь агуулахад үлдсэн химийн зэвсгийн үлдэгдлээ устгах ажилд төлөвлөөд байгаа хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.

ОХУ энэ лхагва гарагт нөөцөнд байсан сүүлийн нэг килограмм хорт бодисоо устгасан билээ. Ийнхүү тус улс 1996  оноос хойш хэрэгжүүлсэн хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө дуусгаж, 40 мянган тонн хортой бодисыг устгаж, Химийн зэвсгийг хориглох тухай конвенциор хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн байна.

Э.ЗАЯА

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close