“World Economic Forum” байгууллагаас гаргасан 2017-2018 оны Дэлхийн өрсөлдөх чадварын индексийг танилцуулжээ. Уг индексээс харахад манай улс өрсөлдөх чадвараараа 3.9 оноо авч дэлхийн 137 орноос 101 дүгээрт орсон байна. Индексийг Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Хонконг улс тэргүүлжээ.
Манай улсын хувьд өмнөх оны үзүүлэлтээс нэг байраар хойшилсон нь манай улсын өрсөлдөх чадварт томоохон өөрчлөлт гараагүй гэж үзэж буйтай холбоотой юм. Харин бидний хөрш улс БНХАУ таван оноогоор 27-р байрт, ОХУ 4.64 оноогоор 38 дугаар байрт оржээ.