Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэв

2017-09-27 11:031min0
брэнд

“Interbrand” консалтинг агентлагаас дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтын эхний байрт 184 тэрбум гаруй ам.долларын өртөгтэйгөөр Apple компани орсон байна. Хоёрдугаарт Google компани бичигджээ. Тус компани “Interbrand”-ын тооцоолсноор 142 тэрбум орчим ам.долларын үнэд хүрсэн байна. Тэгвэл гуравдугаар байрт 80 орчим тэрбум ам.долларын үнэтэй Microsoft оржээ.

Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн айргийн тавд Coca-Cola (69.73 тэрбум ам.доллар), Amazon (64.8 тэрбум ам.доллар) орсон аж. “Interbrand”-ийнхэн жагсаалтаа гаргахдаа тухайн компани бизнесээ доод тал нь гурван эх газарт явуулдаг, ашгийнхаа гуравны нэгийг эх орноосоо гадуур олдог гэсэн шалгуур үзүүлэлтийг харсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй