Хоёр хүний амь насыг хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. СХД-ийн нутаг  Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт өчигдөр (2017.09.26) H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж 36 настай Г, таван настай С нар нь амиа алдсан байна. Ослын үеэр талийгаач Г нь жолоо барьж явсан аж.

Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн зам тээврийн ослоор  долоон хүн гэмтэж бэртсний зургаа нь бага насны хүүхэд байжээ.  Дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн