“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчид цалингаа нэмүүлэх шаардлагыг компанийн удирдлагууддаа тавьж байгаа. Энэ дагуу тус компанийнТУЗ энэ сарын 22-23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хуралдаж “Цалин нэмэх журам” батлахаар болжээ.
Хурлын үеэр компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран 350 хүний угсармал орон сууцыг ирэх жилээс уурхайн хотхонд байгуулах, орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулснаа ажилчдад дуулгажээ.
Хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар оролцсон байна.