Саудын Арабын Засгийн газар Шэйх Саад Аль-Хижри хэмээх санваартанг эмэгтэйчүүдийг доромжлосны төлөө шашных нь үйл хэргийг хэсэг хугацаанд хориглох шийтгэл ногдуулжээ. Тэрбээр саяхан болсон шашны зүтгэлтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн талаар хэлэлцүүлэгт үг хэлэхдээ эмэгтэйчүүдийн тархины хэмжээ эрчүүдийнхээс дөрөв дахин бага. Харин дэлгүүр хэсэж, элдэв зүйл худалдан авах шунал нь төрөх үеээ энэ хэмжээ нь хоёр дахин багасдаг. Тэд анх төрөхдөө л эрэгтэй хүний тархины талтай тэнцэх хэмжээний тархитай төрсөн учир жолоо барихад тэдний чадавхи хүрэхгүй гэсэн байна. Шэйх Саад Аль-Хижригийн бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэж, хамгийн их шүүмжлэл дагуулжээ.
Шашны хэт хуучинсаг дэглэмтэй Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барих хориотой байдаг дэлхийн цорын дүрэмтэй орон юм. Хэмжээлшгүй эрхт хаант засагтай энэ улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их хаадаг бөгөөд бүсгүйчүүд нь заавал биеэ далдалж олон нийтийн газар явахдаа ганцаараа явах хориотой бөгөөд заавал ойр төрлийн эр хүн дагуулж явах ёстой байдаг аж.
https://www.youtube.com/watch?v=cL_EARUGHg0