Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Д.Трампыг “сэтгэцийн өөрчлөлттэй” гэж мэдэгджээ. Тэрбээр улсыг нь юу ч үгүй сүйрүүлнэ гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн хариуд хэлсэн үгнийхээ шанг хүртэнэ хэмээн онцолсон байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өмнө нь өөрийн биеэр ийм дайрч доромжилсон утгатай мэдэгдэл хийж байсан нь ховор аж.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн мягмар гаригт (2017.0919) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ Хойд Солонгосын пуужингийн туршилтыг “амиа хорлох оролдлого”, Ким Чен Уныг “Пуужинтай эр” хэмээн дайрч, доромжилсны хариуд Ким Чен Ун түүнийг ийн “сэтгэцийн өөрчлөлттэй”, “галаар наадах дуртай дээрэмчин” хэмээн хариу барьжээ.