Британийн жуулчин, 23 настай Жамиль Мукадам Дубайд амрах гэж ирсэн биш цагдаа нарт саатуулагджээ. Учир нь тэрбээр АНЭУ-д өмнө нь ирэхдээ санамсаргүйгээр өөрийг нь шүргэсэн машины жолооч руу дунд хуруугаа гаргасан байна. Өдгөө энэ эр зургаан сарын ял авах магадлалтай байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард амрах үеэрээ болсон энэ хэргийн улмаас Жамиль Дубайд есдүгээр сард ирээд саатуулагдсан байна.
Эх сурвалж: Life