Монголын үндэсний олимпийн хороо наймдугаар сараас эхлэн тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүнгээ гаргалаа. Ялагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа, ОУХМ П.Орхон нарыг тодруулжээ.
Нийт санал асуулгад оролцсон 1500 гаруй хөгжөөн дэмжигч,спортын сэтгүүлчдийн саналтай нэгтгэн ийнхүү дүнгээ гаргасан байна.
Тухайн сард спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ шалгаруулалтыг сар бүр явуулах аж.