2017-09-22 12:251min04

НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шиджээ

сандуй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (2017.09.22) хуралдаж эхэллээ. Энэ хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Ц.Сандуйгийн оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдаан эхлэхийн өмнө гаднаас орж ирсэн үл таних этгээд Ц.Сандуй руу “Муу сайн хулгайч нар” гэж хэлээд оймс шиджээ. Хамгаалагч нар хурлын танхимаас тухайн иргэнийг албадан гаргасан байна. Гишүүдийн хэлсэнээр өмнө нь ийм явдал гарч байгаагүй бөгөөд ямар шалтгаанаар эсэргүүцэл зарласныг нь мэдэхгүй гэнэ.

НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нар өрсөлдөж буй юм.