Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ өөрийн хүү Пауло Дутертэг хар тамхины хэрэгт холбогдсон нь нотлогдвол цаазална гэдгээ мэдэгджээ. Энэ талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хэлсэнээр хүүдээ хэрэг нь нотлогдвол цаазаар авах болно гэдгийг нь хэлсэн аж. Түүний хүү Пауло Дутертэ Хятадаас их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн сарын эхээр гарчээ.
Дутертэгийн эхлүүлээд буй хар тамхины дайны уршгаар 3800 орчим хүн амиа алдаж, хагас сая хүн ял сонссон байна.