ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн ДЦАШТ-ээс алтан медаль хүртлээ. Энэ амжилтаараа тэрбээр манай улсын дэлхийн цэргийн зургаа дахь аварга болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд, Г.Отгонжаргал энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн билээ.
Литва улсын Клейпеда хотод энэ сарын 20-23-нд зохиогдож буй энэ тэмцээнээс П.Орхон долоо дахь алтан медалийн эзэн болж байна. Тэрбээр энэ онд УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д амжилт үзүүлсэн юм.