УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо энэ сарын 7-нд (2017.09.07) хуралдаж, Шадар сайд Ч.Хүрэлсүхийн асуудлаар хуралдсан билээ. Энэ өдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдах ёстой байсан ч Тусгай хяналтын дэд хороо Шадар сайд У.Хүрэлсүхийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татах дүгнэлт гарган, хэргийг прокурорт шилжүүлсэн гэх хэргийн талаар мэдээлэл авсан юм.
Энэ өдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан гэсэн мэдээлэл баталгаажсан” хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш АТГ Н.Номтойбаярыг дуудаж байцаалт авсан байна. Энэ талаар тэрбээр ийн ярьжээ.
Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 25-нд АТГ-аас мэдээллээ хийчихсэн. Түүний дараа дотоод задаргаатай, У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнуулуулсан мэт жүжгийн задаргааг бид нар Тусгай хяналтын дэд хорооны хурал дээр хангалттай нотлох баримттай сонссон шүү дээ. Сонин хэвлэлээр концессын гэрээний тухай асуудлыг хөндөөд байх шиг байна билээ. Тэр бол улсаас нэг ч төгрөг гараагүй. Концесс гэдэг чинь шал өөр юм. Тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөө гаргаад хийж гүйцэтгэсэн ажил. Тэрэнтэй холбоотой мэтээр зарим сайтууд бичсэн байхыг сонссон. Тийм зүйл огт байхгүй.
10 comments
энийг шалгах л хэрэгтэй үнэн пээдгэр
uls ergej tuldug geree shuu de.hend tuluh v tegheer bod doo
Засаг унахад Номтой гээд байгаа энэ хулгайч нар их нөлөөлсөн. Монголын байгалийн баялагаар тоглож наадсан энэ завхай эргүү төлөгийг сайн шалгаач үнэн нүүр царайг нь илчил Удахгүй илчлэгдэж шудрага үнэн ялах болно
Хүрэлсүх мөнгө идэж ууж улс орноо дампууралд хүргэсэн биш ёстой яадаг бнаа энд айх юм ёстой алга олон тэрбумаар мөнгө идсэн сайд та өөрөө л ичиж санаа зовмоор юм овоо юм хийх гэж бна даа гэж бодоход хүргэж бн сайд нь ёстой улс орноо хоосортол 80 тэрбумаар нь ард түмэн татварын мөнгийг авчихдаг юм бнаа энд л хуулийнхан анхаарлаа хандуулах хэрэгтэй
Ene teneg hurelsuhdee ymar ih ataarhdag ym be
ene nohor ard tumniig mal gej boddog yum aa daa. Kontsess gedgiig chin bas oilgohtoigoo shuu
Hurelsuhed mash ih zoos ogch baij uls turd orj irsen gej hamgaalagch ni medeelel hiisen tegeed haramsaad baidag baij magadgui….
Газрын доорх баялаг бvх ард тvмний омч мон.
Хүрэлсүх овилогогүй тогтворгүй эрдээ, харах царайны тааламжгүй, толгойгоо боочихоод намын залуусыг босгож чадна шүү гэж 2008 онд бил үү баахан дүвчигнэсэн, намын нэрийг сольж 2 хуваах үйлдэл хийж хариуцлагыг нь үүрнэ гэчихээд зугтсан, төрийн ордонд зодоон хийсэн, казино гээд л улс төрч биш,салаан захирагч л байвал зохино. Олон улсын хуралд англиар унших гэж нүдний булай. Дахиад нэг боловсролгүй хэлгүй /Баттулга шиг/ хүн гаргаж болохгүй ээ. Тонголчуудын нэр хүнд шүү дээ. Соёлтой боловсролтой олон улсад харьцаж чаддаг, тулхтай хүн хэрэгтэй шүү. МАН ынхан фракцаа хамгаалах гээд галзуу сагсууч хамаагүй зүтгэдэг хүн гаргаад ард нь өөрсдөө нуугдах гээд байна. Хүчээр зодоон хийж намаа авардаг цаг үе өнгөрсөн шүү. Одоо бодлого боловсрол ухаан санаа хэрэгтэй үүнийг ард түмэн мэдрээд байна. Иргэдийн сонголтоор битгий тоглоом хийгээрэй.Зөвхөн МАН хэдхэн хүн шийддэг асуудал биш шүү. бүх гишүүдийн саналыг ав. Ерөнхий сайд гэдэг чинь бидний мэдэх албан тушаал, та нарынх биш, татвар төлөчдынх шүү
Хамгийн нэгдүгээрт үнэн мөнөөр шалгаж тогтоох шаардлагатай хэрэг бол 60 тэрбумын хэрэг дараагийн дугаарт 800 тэрбумын концессын гэрээг 7хон компанид хувааж өгсөн явдал.Үүнд Номтойбаярын компани орсон байгаа.Ийм ил цагаан луйварын хэргүүдийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй эрх баригчдын дохио зангаагаар хуулийнхан ажиллаад байвал монгол авилгадаа идэгдээд дампуурна.