Хүйтний улиралд бага насны хүүхдийг уушгины хатгалгаа, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн зарим дүүрэгт вакцинд хамруулж байна.
Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай бол эхний тунг, дөрвөн сартай хүүхдэд гурав дахь тунг хийж байгаа юм. Мөн есөн сартай хүүхдэд вакцин хийж байна. Ингэснээр 90-ээс дээш хувийн дархлаа тогтож, аливаа өвчнийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн үг юм.
Томуугийн тандалтын мэдээллээр жилд 250,000 гаруй томуу, томуу төст өвчтөн амбулаторид оношлогдон, 37,000 орчим хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтдэг байна.