Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тодорхойгүй хугацаанд хойшлуулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс гадна Сангийн яам хүүхдийн мөнгийг сүүлийн хоёр сард өгөөгүй байгаа бөгөөд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа юм. ОУВС болон хүүхдийн мөнгийг хэзээ олгох талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.
-ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөр зогссон гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс гарч эхэлсэн. Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн үү?
-ОУВС-аас эхний ээлжинд орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан вэ. Хөтөлбөрийн хүрээнд одоо хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх бэ?
-Эхний орж ирсэн мөнгийг төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор төсөв рүү оруулсан. Нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.
– Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой боллоо гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдийн мөнгийг хүртэл нөхөж олгосон. Гэтэл өнгөрсөн сараас эхлээд хүүхдийн мөнгийг яагаад олгосонгүй. Цаашид үргэлжлүүлэн олгох уу?
-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Өнөөдөр төвсийн тодотголыг өргөн барих сүүлийн хугацаа. Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Эх сурвалж: undesten.mn
1 comment
http://updown.mn/5459.html