Сүүлийн жилүүдэд идлэг шонхорын тоо дэлхий дахинд 40 орчим хувиар буурчээ. Энэ нь тэдний гол хоол тэжээл болсон өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэрэг хомсдсонтой холбоотой гэнэ. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.
Манай улсад 1998-2005 онд 6000-18.000 идлэг шонхор бүртгэгдсэн бол үүнээс хойш судалгаагаар 4000-14.000 болсоныг судлаачид тогтоосон байна.