УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан талаар тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр (2017.09.15) мэдээлэл өглөө. Энэ нь тус бүлгийн Засгийн газрыг огцруулсан УИХ-ын ээлжит бус чуулганаас хойш болж буй анхны хурал юм.
Хурлаар тус бүлэг энэ долоо хоногийн эхээр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр яригдаж, шийдэгдсэн асуудлаар болон Засгийн газраа байгуулах асуудлыг хэрхэн шийдэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонсчээ.
Бүлгийн даргын мэдээлж буйгаар МАН-ын УИХ дахь бүлэг өнгөрсөн асуудлыг хөндөж, маргах биш урагшаа харж ажиллая. Бүлгийн гишүүд Засгийн газраа ямар зарчмаар байгуулах вэ, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох вэ гэдэг асуудлыг хөндсөн гэнэ.
Мөн өнөөдрийн хурлаар яригдсан асуудлыг энэ сарын 25-нд болох намын Бага хурал дээр хэлэлцэнэ гэж Д.Хаянхярваа мэдээлэв. Тус нам 25-нд болох Бага хурал дээрээ Ерөнхий сайдаа тодруулна. Үүний дараа намрын чуулганы эхний өдөр шинэ Ерөнхий сайдаа УИХ-аар батлуулж, 10 дугаар сарын эхний 10 хоногт сайд нараа томилно гэж тохиролцсон гэнэ.
МАН-ын бүлэг хоёр хуваагдсан гэх мэдээллийн талаар Д.Хаянхярваа хэлэхдээ “МАН УИХ-д хоёр бүлэгтэй болчихсон юм биш. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд тэнцүү байр суурьтай болсон амаргүй байсан үе бидэнд бий. Гэхдээ энэ зөрүүтэй байр суурь нь намыг хагалах асуудал биш. Гишүүд Засгийн газрыг чадваржуулах дээр санал зөрөлдөж байсан гэв.
1 comment
Би Хүрэлсүхийг ямар новш гэдгийг мэднэ гэвч МАН дунд өөр сонголт алга