Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ хэн болохоо харуулсан нөхөд УИХ-ын босгыг цөөнгүй давсан байдаг. Наанаа олон нийтийн инээдийг барж байсан ч, цаанаа бол тэдэнд таатай сэтгэгдэл үлдээгээгүй тэр хүмүүс Монгол төр, монголын улстөрчдийн нэр хүндийг унагахад том хувь нэмэр оруулсан. Ийм улстөрчдийн жагсаалт, ийм жишээ бүхий гишүүдийн сүүлийг Хэнтийгээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Гантулга л мушгисан байгаасай хэмээн залбирмаар…
“Бандааш” Гантулга: Ямар ч хүн сонссон жигшихээр гэмт хэрэгт нэр холбогдсон эрхэм гишүүн олон нийтээс “бандааш” гэсэн хоч зүүгээд буй. Түүний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шүүгчийн насыг нэмэх гэж байгаа бол гишүүдийнхээ насыг ч нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 30 хүрээгүй УИХ-ын гишүүд чинь Төрийн ордонд бандааш яриад зогсож байна. Тиймээс гишүүнийхээ насыг нэмж болно шүү дээ. Тодорхой тохиолдол гарчихаад байна. Гэр бүл, ажил хэрэгтээ төлөвшсөн хүнийг нэр дэвшүүлдэг ч юм уу. Бид ердийн шүүгчийн насыг 30 болгоё” хэмээн дуугарч байсан удаатай. Энэ бол түүний Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үед хэлсэн үг. Хүн болгон шоолонгуй ярьж, тохуурхаж буйгаас харвал Б.Гантулга гишүүн энэ нэрнээсээ мөд салахгүй шинжтэй.
“Сум” Дашзэгвэ: 1996-2000 оны парламентаас “сум” хочтой УИХ-ын гишүүн мэндэлсэн юм. Тэр гишүүн нэг орой ажлаа дуусаад өрөөндөө архидаж байгаад гараад иртэл өрөөнийх нь үүдэнд сум хэвтэж байхыг хармагцаа хэвлэлийнхнийг дуудан “Намайг Казиногийн хэргийнхэн дарамтлаад байна. Одоо намайг буудаж ална гэж байна. Энэ хар сумбайна. Би казиночидтой улам хатуу амь хайргүй тэмцэнэ” хэмээн хөлчүү мэдэгдэл хийж олонд танигдсан юм. Хүмүүс түүнийг үе үе санан дурсаж, “сум” Дашзэгвэ хаана яваа бол хэмээн сурагласаар байв. Харин тэр өнгөрсөн хавар гэнэт гарч ирж 2000 оноос хойш бүтэн 17 жилийн дараа ам нээхдээ:
-Өрөөний үүдэнд сум байсан хэрэг С.Зоригийн хэргийн дараа болсон. Энэ хэрэгтэй олон хүнийг шалгасан. Шалгах явцад УИХ-ын гишүүн асан н.Төмөртогоогийн өрөөнд бид хамт байсан юм. Тэгээд гараад ирсэн чинь үүдэнд нь сум байсан. Би “Намайг заналхийлж байна” гээд л телевизээр ярилцлага өгөөд сум хочтой болсон. Яах вэ дээ, олон юм яриад байвал хариулт нь энэ шүү гэж заналхийлсэн байсан. Казиногийн хэрэг илрэх гээд байсан учраас сүрдүүлсэн. Одоогийн нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгын дүү миний өрөөний үүдэнд сум тавьсан гэдгийг тухайн үед хуулийн байгууллага шалгаж, тогтоосон. Д.Баттулгыг би казиногоос авлига авсан эсэхийг мэдэхгүй. Би өөрийн гэсэн бичил бизнестэй, амьдралын төлөө зүтгэж яваа жирийн нэгэн иргэн. Би дундаж амьдралтай сэхээтэн хүн. Зуурдаар үхмээргүй байна хэмээн мэдэгдэж олны инээдийг барсан билээ.
Гүнбалай: М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, У.Наранцацралт нарын тэргүүлсэн гурван ч Засгийн газрын “хойдохыг уншсан” АН 2000 оны УИХ-ын сонгуулиар ганцхан суудал авсан энэ үед парламентын босгыг бие дааж нэр дэвшсэн цорын ганц гишүүн давж орж ирсэн нь Л.Гүндалай байв. Хөвсгөлөөс гаралтай, ард түмэнд огт танигдаагүй гишүүнийг нийгэм сонирхон ажиж байлаа.
УИХ дахь олонхийн бүлэгт эсэргүүцэл үзүүлж, хувийн амьдрал, хувьсгалын асуудлыг хөндсөн янз бүрийн ярилцлага өгч, тэр хэрээрээ олны анхаарлыг татаж байсан Л.Гүндалайд эхлээд хүмүүс сайн байв. Удалгүй АН түүнийг намдаа элсүүлж, түүний улстөрчийн гоцлон тоглолт эхэлж байлаа.
2007 онд тэр Эрүүл мэндийн сайдаар томилогдон ДОХ-ын тохиолдол илрэх бүрт хэвлэлийн хурал зарладаг хачирхалтай зуршлаа эхлүүлсэн юм. Гэвч энэ нь хачирхалтай зуршил биш улстөрчдийн ихээр өвчилдөг “алдаршихын дон” вирусийн халдвар авсан болох нь батлагдсан. Үүнээс хойш тэр хүмүүст өдөр бүр биш юм гэхэд өнжөөд үнэгүй цирк, хошин шог үзүүлдэг болж Гүндалай нэрээ Гүнбалай нэрээр сольж амжсан юм.
Рейтингээ өсгөж, Эрдэнэт хотоос УИХ-д нэр дэвшихийн тулд 2016 онд Эрдэнэт хотын Баян-Өндөр уул орчимд газар олгохоор тэнэгдүүхэн тэмцэл өрнүүлж “Чадахгүй бол чацга царайлаад буцацгаа” гэсэн ер бусын хэлц үгийг тэр гаргасан. “Монголоороо байгаасай” дууг дуулан, клипэнд тоглож дууны зохиогчийг хилгэнүүлсэн. “Ядууст туслаж, олигархуудыг хашраадаг эр” хэмээн өөрийгөө өргөмжилсөн. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай хамт “Eagle news”-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцохдоо царайгаа зэрэгцүүлж, царайлгаа гайхуулсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Ард түмний нам гээч нэртэй ганц хүний намаасаа өөрийн эхнэр, хадам аав, ээжийг нэр дэвшүүлсэн зэрэг бусдаас гарамгүй авир түүнээс л гарсан. Хүмүүс түүнийг өдгөө Гүндалай гэхээсээ илүү Гүнбалай хэмээн нэрлэдэг болсон.
Битон Ганбаа: 2012-2016 оны УИХ-д “Женко Х.Баттулгыг дагаж яваад Баянхонгороос УИХ-д чадан ядан орж ирсэн” гэх тодотголтой нэгэн гишүүн байсан нь Д.Ганбат. Хэлж ярихдаа бага зэрэг хадуурчихдаг сул талтай энэ гишүүн сонгогдсон тойрогт Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд ажиллаж явахдаа ард иргэдэд “Танай сумыг шинэчилнэ, хөгжүүлнэ” гэж хэлэх гэж байгаад “Танай сумыг орвонгоор нь эргүүлнэ” гээд хэлээд шүүмжлэлд өртөж байв.
2016 оны нэг, хоёрдугаар сард Д.Ганбат Баянхонгор аймгийн алдарт эхийн хоёрдугаар одонтой эхчүүдэд 25, нэгдүгээр одонтой эхчүүдэд 40 бидон, уулзалтад нь ирсэн хүмүүсдээ төмөр шанага тараасан байдаг. Цагаан сарын өмнө Баянхонгор аймгийн төвийн худаг дээр ус авахаар дугаарласан хүмүүсийн олонхи нь Д.Ганбат гишүүний өгсөн бидоныг барин зогсож байсан талаар монголоор нэг яриа болсон.
Тэр битоноо зүгээр ч нэг өгчихөөгүй. Дээр нь өөрийнхөө нэрийг сийлж, дүрээ мөнхөлсөн нь олны инээдийг барсан юм. Тойргийнхондоо эко сав бэлэглэх санаархлаар эхэлсэн сайхан сэтгэлийн аян нь өөрийгөө тодруулах мэргэн санаатай хосолсон байжээ. Гэвч үүнийг нь хоржоонтой монголчууд зүгээр өнгөрөөсөнгүй. Түүнд “битон” нэр зүүж өгөөд УИХ-аас үдсэн билээ.
Бенз Эрдэнэчимэг: “Бенз 500” автомашин худалдаж авсан талаараа твиттерт жиргэн нийтээс “бенз” хэмээх хоч хүртсэн энэ бүсгүй 2012-2016 онд УИХ-д суусан. Тэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө маш том алдаа гаргаж бүдэрсэн юм. Энэ нь түүний төрийн ордонд согтуудаа ярьсан архи, тамхины тухай ярианаас үүдэлтэй. Эрүү мэнд, эрүүл ахуйг хамгийн их ярьж, тамхины эсрэг хуулийг батлуулж, УИХ-ын хамгийн ажил хэрэгч бүсгүйгээр бараг шалгарсан байсан Л.Эрдэнэчимэгийн хөлчүү яриа Г.Уянгын гар утаснаас алдагдаж, хамаг рейтинг нэр төрийг нь хөөдөж орхисон. Шинэ машины реклам, гар утасны бичлэг хоёр түүнийг “бенз” нэрнээс мөд хагацахааргүй болгосон юм.
17 comments
Заххиалгаар, санаатай хүн доромжлох үйл ажилагаагаа зогсоох хэрэгтэй.
Энэ бол доромжлол биш, олон түмнээс өгсөн өргөмжлөл
Юу тарина түүнийгээ л хурааж авна
үнэн л юм бичмэн бнашдээ
xa xa vnen naasan
hamgiin muuhai zavaan uildel hiij zavaan ner hoch avsan n medeej bandaash Gantulga udahgui Hentiin bandaash Gantulga gej nutag usniihaa neriig baastah n todorhoi bolson
Бохь амрааг үлдээчижээ
BOHI AMARAA
BOOV OYUNCHIMEG
UNTAA OYUNHOROL
UUDAG UNDARMAA GEEL BGAA SHD BAS KKKKK
Боов Оюунчимэг байна. Аядуу зөөлөн хүн гэж бас байна. Цааш нь яв л даа.
намайг ашиглаач Оюунхорол, бугын зуулт Нотмойбаяр, битгий Дэмбэрэлтээрэй гээд бас байнаа байна.
Ха ха тийшд
Фортуна, Молекуль, Помидорь гэх олон Батбаярууд байна.
mulhuu said shi.batbayar gejugaa
Хамгийн огоожтэй хэрэгтэй нь битон юм б.на.хийсэн юмаараа танигдаад битон нэр авах чинь сайхан л юм.
Улсын их хулгайчуудын баг тэр чигээрээ “хулгайч” хочтой.
Боов Оюунчимэг, унтдаг Оюунхорол, Дэмбэрэлтэх гээд олон байнаштээ. Хамгийн муухай нь УИХ-ын танхимд гялгар ууттай боов тавьж байгаад иддэг парламентийн түүхэнд хараагүй гараагүй том тэнэглэл байлаа, үхэхнээ хөөрхий хагас өдрийн өл даахгүй өлсөөд байгаан бол өрөөндөө идэхгүй яасын соёл нь л тэр байхгүй юу, энэ парламент хэцүү хүмүүсийн цуглуулга
Эрдэнэчимэг Бэнз гаагаа өмсдөг