Хойд Солонгос өнөө өглөө (2017.09.15) орон нутгийн цагаар 06:57 цагт дахин пуужин харвахтай зэрэгцэн Өмнөд Солонгос “Хёнму-2” баллистик пуужинг туршижээ.
Энэ талаар “Ёнхап” агентлаг тус улсын Зэвсэгт хүчний штабын дарга нарын ерөнхий хороог иш татан мэдээлсэн байна. Пуужинг Япон тэнгис буюу Зүүн тэнгисийн чиглэл хүртэл 250 км зайг туулж Пхеньяны цөмийн туршилт явуулсан газар болох Сунан нисэх онгоцны буудал хүрэхтэй тэнцэж байгаа аж.