НӨАТ-ын баримтгүй ААН-үүдэд хариуцлага тооцно

2017-03-09 10:251min0
999

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг иргэд урамшуулал хэлбэрээр авдаг болоод жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд иргэн, ААН-үүд хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх учиртай. Гэвч хуулийн хэрэгжилт зарим ААН-үүдэд хангалтгүй буюу бараг үйлчилдэггүй болохыг өмнө нь  хэвлэлээр мэдээлж байв.

Ялангуяа хөдөө орон нутагт иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авч чаддагүй байна. Тиймээс Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдийг шалгаж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагджээ.

2016 он гарснаас хойш буюу НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхлээд нийт 15 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагджээ. Үүнд нийт  151,208 хүн 20,000-20,000,000 төгрөгийн хонжвор хожсон байдаг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй