Манай улсад анх удаа зохиогдсон Олон улсын тогооч нарын тэмцээнээс Технологийн Политекник коллежийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Дагвасүрэн мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр шүүгч нарын өгсөн урьдчилан бэлтгээгүй цэсээр оролцсон байна.
Б.Дагвасүрэн ирэх сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох ‘Дэлхийн ур чадвар’-ын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох юм.
Энэ сарын 4-7-нд болж өндөрлөсөн “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” тэмцээнд дэлхийн 20 гаруй орны тогооч өрсөлджээ. Шүүгчээр Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг улсын Олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг, Орос, Хятад улсын тогооч нар ажилласан байна. Уламжлал ёсоор 34 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан тус тэмцээн “Corporate” зочид буудалд болжээ.