Өнөөдөр (2017.09.13) МАН-ын удирдах зөвлөл 11:00 цагт хуралдахаар товложээ. Тус бүлэг Засгийн газар огцорсонтой холбогдуулан Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх сураг байна. Мөн хуралдаанд оролцох гишүүдийн дунд Бага хурлын товыг зарлах хүлээлт үүсчээ.
Намын удирдах зөвлөлийн 31 гишүүн энэ хуралдаанд Бага хурлыг зарлан хуралдуулах шийдвэрт хүрвэл Их хурлыг товлох боломж бүрдэнэ. УИХ дахь шинэ Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах үүрэг хүлээж байгаа тул нэгдсэн шийдвэрт хүрэх шаардлага тулгараад байгаа юм.