МАХН-ын дарга Н.Энхбаярын “ялтай байдал” дуусгавар болжээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хууль Н.Энхбаярт оноосон ялын хугацааг дуусч байгаа юм. Энэ хуулиас “ялтай байдал” гэсэн утга бүхий заалтыг авч хаясан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд өрсөлдөх, төрийн алба хаших зам нээгээд байна.
Н.Энхбаярт анх Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Улмаар Улсын дээд шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Улсын дээд шүүх энэ шийдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан. Үүнээс харвал түүний ялын хугацаа 2015 оны зургадугаар сард дуусгавар болж байгаа юм.
Харин “ялтай байдал”-ын хугацаа нь ял эдэлж дуусаад суллагдсанаас хойш тоологддог бөгөөд 2013 оны наймдугаар сарын 3-нд суллагдсан Н.Энхбаярын энэ хугацааг таван жилээр тооцоход 2018 оны наймдугаар сард дуусгавар болох байв.
Үйл явдлыг сануулахад, шүүхийн байгууллага МАХН-ын даргыг УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байсан 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан. Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай хэмээн үзэж яллах шийдвэр гаргасан билээ.
5 comments
элбэгдоржийг шүүгээчээ эрдэнэт үйлдвэрийн 49 ийг яах гээд байгаа юм бэ
busdiigni yah yum be .mongoloo zarchihsan erdentiig avchihsan avilagchid zunduu bn shvv dee yagaad tedend huuli vilchlehgvi bn .hvzvvgvi pizdag yargalj tamlaachee
гандан хийд онц их хэмжээгээр хохирсон гэнээ.инээд хүрчлээ
huniig helmegduulsen shuu ebiigiin zaabraar shuugch NAR ULSAD YAMARCH HOHIROL BAIHGUI UUNIIG BICHIGCH HI TENEGDUU NOHOR BNA
Ene ezengvi turiig ezgvichilej elbegdorj tergvigtei Manan giin hiij baiga helmegdvvlej baigaa ajil baisaa