Хөвсгөл далайгаар заавал аялаарай

Хойтон ч гэсэн хожим нь ирээрэй

Хангай нутгийн зон олон

Хүндэтгэлтэйгээр угтан авна

Хоймор нутгаас төрөн гарч буй залуу дуучин Наранбаатарын Эрдэнэсүх энэ удаад  газрын цэнхэр нүдэн Хөвсгөл далай ээжээ магтан дуулсан бас нэгэн шинэ уран бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж явна.  Монголын швейцарь Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан олон сайхан уран бүтээл байдаг ч МУСТА Батмөнхийн аялгуу Чимэдийн шүлэг “Хөвсгөл далайгаар заавал аялаарай” уран бүтээл нь үг аялгуу, агуулгын хувьд нэлээд өвөрмөц болсон төдийгүй цацагдаж эхэлсэн даруйдаа Хөвсгөлчүүдийг байлдан дагуулж байгаа сурагтай. Залуу уран бүтээлчдээ олон сайхан бүтээлээр дуунд дуртай түмнээ цэнгүүлж явахыг хүсэн ерөөе.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн