Тус газрын Үйлдвэрлэлийн алба 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр СХД 21-р хороолол “Хилчин” хотхон явах замд 4*10м харьцаатай хашлага байрлуулж, Гандигийн сургуулийн урд болон төгсгөлд нь 2ш толь, СХД-ийн Цагдаагийн хэлтсийн баруун талд 1ш толь, СХД-ийн 21 хороолол 42-р сургуулийн уулзварт 1ш толь нийт 4ш толь суурилуулсан. “Бөмбөгөр” худалдааны төвийн хойд талаас 3*10м хайс, зүүн эргэхийг хориглосон нэмэлт тэмдгийн хамт хураан авсан. Тэмдгийн үйлдвэрт 5 ажилчин тэмдгийн бэлдэц хийж ажилласан. /08:00-20:00/ Тэмдэглэгээний 1-р хэсэг Баянзүрх авто вокзалын үүдэнд гарц 23ш 36.8м2, Баянзүрх дүүргээс Офицеруудын ордон хүртэл нийт 52ш гарц /1 гарцны урт нь 2.5м/ Амарсанаагийн гудамжны уулзварт гарц 3ш, Зогс шугам 1ш нийт 8м2 газарт тэмдэглэгээ хийсэн. 2-р хэсэг: Баруун 4 замаас 25-р эмийн сангийн уулзвар 100м газар өнгөртөл үргэлжилсэн шугам 698м, тасархай шугам 260м, А үсгэн тэмдэглэгээ 5ш, нийт 153.9м2 шар будган тэмдэглэгээ хийсэн. Нийт 4 техник, 12 ажилчин шөнийн тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэсэн. “Нион гэгээ” Доржийн гудамжинд тасархай шугам 120м2 Цайз захын уулзвараас Кино үйлдвэрийн гэрэл дохиотой уулзвар хүртэл газарт хийж гүйцэтгэлээ.